Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв



2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Хур тунадас: 09-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -18....-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 15,16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 11, 18-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11,18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24...-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15,16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ